Нүүр хуудас Мэдээ Долоо хоногийн дөрвөн өдөр ажилласнаар стресс буурч, ажлын бүтээмж нэмэгддэг нь батлагджээ

Долоо хоногийн дөрвөн өдөр ажилласнаар стресс буурч, ажлын бүтээмж нэмэгддэг нь батлагджээ

Tugmn
Tugmn, TUG.MN

   Шинэ Зеландын “Perpetual Guardian” гэх компани долоо хоногийн дөрвөн өдөрт ажилласнаас ямар өөрчлөлт гарах эсэхийг туршиж үзжээ. Туршилт гуравдугаар сарын эхээр эхэлж, дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл нэг сар орчим үргэлжилсэн байна. Түүнчлэн компанийн зүгээс энэ хугацаанд нийт 240 ажилтандаа цалинг нь долоо хоногийн таван өдөр ажилласнаар бодож олгож байжээ. Туршилтыг явуулж эхэлэхээс өмнө нийт ажилтнуудын ердөө 54 хувь нь л долоо хоногийн дөрөв хоногт таван өдөрт хийх ёстой ажлаа амжуулж чадна гэж үзэж байсан бол сарын хугацаа өнгөрөхөд энэ тоо 78 хувь болж өсчээ.

   Түүнчлэн долоо хоногийн дөрвөн өдөр ажилласнаар ажилтнуудын сэтгэл гутрал, стресс буурч, ажлын бүтээмж нэмэгдэж, ажилдаа хандах хандлага өөрчлөгдөж, илүү хариуцлагатай ажиллаж эхэлсэн байна. Компанийн ерөнхий захирал Андрев Барнес цаашид долоо хоногийн дөрвөн өдөр ажилладаг болгохоор төлөвлөж буйгаа онцолжээ. Түүний энэ санаачилгыг Шинэ Зеландын Хөдөлмөрийн яам ч дэмжиж буй аж. Одоогоор зөвхөн эдийн засгийн хямралын улмаас Венесуэль Улсад л долоо хоногийн дөрвөн өдөр, зарим төрийн албан хаагчид долоо хоногийн ердөө хоёр хоног ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМааньт өртөөнд вагон унасан хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байна
Дараагийн нийтлэл Хонконг, АНУЭ, Сингапурын иргэд хүүхдийнхээ боловсролд хамгийн их хөрөнгө зарцуулдаг

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү