Б.Хурц нарын 9 хүнийг яллах эсэхийг маргааш шийдвэрлэнэ

.

    Тагнуулийн ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Төв аймгийн Зуун мод сумын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 5 дахь өдрөө үргэлжлэн 2019.08.16-ны өдрийн 09 цагт эхлэхээр болов. Маргааш шүүхийн шийдвэр гарах бөгөөд өнөөдрийн байдлаар нотлох баримт болох эрүүдэн шүүсэнтэй холбогдох бичлэгийг хэргийн оролцогчдод танилцуулжээ.

    Өмгөөлөгч Г.Батбаярын хэлж буйгаар Б.Хурц нар нь зөвхөн хэргийн захиалагчийг олох тушаалыг дээд албан тушаалтнуудаас авсан бөгөөд хоригдлууд нэгнээ дарамталж буй үйлдэл тул түүний үйлчлүүлэгчид “гэм буруугүй” хэмээж байгаа юм. Тэрээр урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг мөрдөн байцаалтад буцааж 2002 оны Эрүүгийн хуулийн 99.1 “бусдад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарт ял халдаан хэрэглэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар нь хүнийг зодож байгаа нь дүрс бичлэгт харагдаж байхад тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй асуудлыг шүүх үндсэн хуралдаанаар хэлэлцжээ. Өмгөөлөгч Г.Батбаяр гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ хэн нэгэн нь гэмт үйлдэл үйлдэхэд хүргэсэн гэж мэдүүлснээр ажлаа хийж явсан гэмгүй төрийн албан хаагчид хэлмэгдэх, буруутгагдах, гүйцэтгэгч нар ял завших нөхцөл үүсдэг тийм хууль эрх зүйн орчин гэж байж болохгүй хэмээн Туг.мн сайтад өгсөн ярилцлагадаа хэлсэн удаатай.

Ийнхүү ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын Орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчиж, ял эдэлж буй этгээдүүдийг эрүүдэн шүүсэнтэй холбогдох хэргийг шүүхээс маргааш шийдвэрлэнэ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1