Солироос металл олборлоно

hi

   Люксембургийн эрх баригчид АНУ болон Европын холбоотой  хамтран ховор төрлийн эрдэс бодис, металыг солироос  олборлох төсөл /Space Resources initiative/ боловсруулжээ. “Deep Space Industries”, “Planetary Resources of the US” гэсэн АНУ-ын хоёр компани Люксембургийн санаачилсан уг төсөлд  оролцох тухай  “Financial Times” сонинд мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлж буйгаар,  нарны аймаг орчмын орон зайнд олноороо байдаг  солирт ховор металлын хайгуул хийх болон олборлох зорилгоор сансрын салбар байгуулна хэмээжээ. Солирууд нь  сарнаас нэлээд хол боловч Ангараг гарагийг бодвол ойрхон оршдог учраас нисгэгчгүй сансрын нисдэг аппарат хүрэх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэж буй ажээ. Европын сансрын агентлагийн ерөнхий захирал асан, одоо “Space Resources initiative” байгууллагын зөвлөх Жан-Жак Дордены “Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Люксембург үүнийг томоохон шинжлэх ухаан, эдийн засгийн ололт гэж үзэж байна. Хэдийгээр ашигт малтмалын ийм олборлолтын төлөвлөгөө нь ирээдүйнх юм шиг санагдаж буй ч технологийн бааз суурь хэдийн бий болсон.

Солирт яаж хүрэхийг, өрөмдлөг яаж хийхийг, мөн дээжийг нь дэлхийд яаж авчрахыг бид хэдийнээ боловсруулсан” гэв.

Эх сурвалж: https://www.mining-technology.com/features/worlds-rarest-mineral-reidite/

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0