Венесуэльд бензиний ханш хамгийн хямд

.

   “Bloomberg” агентлаг дэлхийн хамгийн хямд бөгөөд хамгийн үнэтэй шатахуунтай орнуудын  жагсаалтыг гаргажээ.  Хамгийн хямд шатахуунтай улсын жагсаалтыг Венесуэль  тэргүүлсэн байна. Тус  улсад  литр АИ-95 бензинийг 0.01 ам.доллароор худалдан авах боломжтой гэнэ. Удаах байранд 0.28 ам.доллароор Иран Улс орсон бол Кувейт  гуравдугаарт бичигджээ. Кувейт Улсад литр бензинийг 0.35 ам.доллароор худалддаг байна.

   Харин дөрөвдүгээрт Алжир оржээ. Тус улсад литр бензин 0.34 ам.доллар байдаг аж. ОХУ  жагсаалтын эхний аравт багтжээ. Тус улсад АИ-95 бензины үнэ 0.72 ам.доллартай байгаа гэнэ. Харин шатахуун хамгийн үнэтэй орнуудын жагсаалтын эхний тавд Нидерланд (1.93 ам.доллар),  Норвеги (2.02 ам.доллар),  Хонконг (2.09 ам.доллар), Монако (1.9 ам.доллар), Исланд (2.1 ам.доллар) зэрэг улс багтжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0