Цинхай-Түвдийн өндөрлөг нь дэлхийн хамгийн бохирдол багатай газар

hi

   БНХАУ-ын хуурай газар нутгийн дөрөвний нэг хувийг эзэлдэг Цинхай-Түвдийн өндөрлөг газар нь дэлхий дээрх хамгийн цэвэр агаартай, бохирдол багатай газрын нэг ажээ. Тус улсын Засгийн газраас гаргасан “Цинхай-Түвдийн өндөрлөг газрын талаарх  Экологийн дэвшил” тайланд "Хүний үйл ажиллагаа бараг байхгүй энэ өндөрлөг газрын агаарт бага хэмжээний өөрчлөлт орсон боловч бохирдлын төрөл бага бөгөөд нягтрал багатай.

   Бохирдуулагчийн агууламж нь Хойд туйлын агаартай төстэй байна" гэжээ. Цинхай-Түвдийн өндөрлөг газрын шинэ эрин үеийн экологийн аюулгүй байдал нь “Үзэсгэлэнт Хятад” санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэхүү санаачилгын зорилго нь БНХАУ-ын ард иргэдийг сайхан амьдарч, ажиллах сайн орчноор хангах зорилготойн сацуу дэлхийн экологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Хятадын зүгээс оруулж буй хувь нэмэр юм. БНХАУ-ын Коммунист нам болон тус улсын Засгийн газар нь байгаль хамгаалах үйл ажиллагааг эн тэргүүний зорилтоо болгосон билээ. Үүний зэрэгцээ Цинхай-Түвдийн өндөрлөг газрыг хамгаалах нь Хятад Улс оршин тогтноход болон улсаа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хятадын баруун өмнөд нутгийг хамарсан Цинхай-Түвдийн өндөрлөг газарт Түвдийн өөртөө засах орон болон Цинхай мужийн газар нутаг бүхэлдээ багтдаг. Уг газар нутгийн нийт талбай 2.6 сая км хавтгай дөрвөлжин бөгөөд далайн түвшнээс 4000 метрийн өндөрлөгт оршдог.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0