Авлигачнаас хураасан 39 давхар цамхагийг Бээжин 734 сая ам.доллароор худалджээ

hi

Хятадын шувууны үүр цамхагаас ердөө хагас милийн зайд орших 39 давхар “Pangu” плазаг Бээжин өнгөрсөн мягмар гарагт онлайнаар 734 сая  ам.доллараар худалджээ. “Pangu” плазаг Бээжингийн эрх баригчид авлигын хэрэгт холбогдсон тэрбумтнаас хураан авсан байна. Уг тэнгэр баганадсан барилгын өнгөрсөн 2006 оноос хойш  Хятадын тэрбумтан   Гуо Вэнгуйгийн эзэмшилд байсан юм. Тэрбээр 2014 оноос АНУ-д амьдарч  байгаа бөгөөд Хятадын Засгийн газар түүний бүх өмч хөрөнгийг царцаагаад байжээ. “Pangu” плазаг онлайнаар худалдахад ердөө хоёр л хүн оролцсон бөгөөд дуудлага худалдааг 150 мянга гаруй хүн үзсэн байна.  Барилгыг худалдаж авсан хүн нь “BBMG” корпарицийн эзэмшигч Yucheng Zhiye гэгч ажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0