С.Эрдэнэ: Өнөөдөр “Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж байна

hi

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарг С.Эрдэнэ: “Монгол Улсад үр шимээ асар ихээр өгөх ёстой баялаг ордыг 2015 онд авч үлдэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК өр зээлгүй болж, 2017 оноос эхлэн ашигтай ажиллан, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үр ашгийг нь монголын ард түмэн цаашид хүртэх боломжтой. Гэвч Цанхийн зүүн уурхай буюу тодорхой хэсгийг төрийн өмчийн мэдлийн хувьцааны 30 хувиар олон улсын зах зээлд хөрөнгө босгож судалгаа хийх талаар Засгийн газрын тогтоол гарлаа. Өнөөдөр “Эрдэнэс Майнинг” гэсэн охин компани байгуулж, удирдлагуудыг нь томилж, бүтцээ баталж байна. Д.Сумъяабазар сайд манай компанийн дотоод үйл ажиллагаанд хэтэрхий оролцож байна. Монгол Улсын бодлогыг хэрэгжүүлэх ёстой сайд компанийн дотоод ажилд шууд оролцдог субьект болж хувирлаа. Тиймээс энэ хүнийг огцруулахыг шаардаж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ил захидал илгээж байна” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0