
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн 7 этгээдийг илрүүлэн шалгаж байна. Шалгалтаар НҮБ–ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта–9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал хадгалж байсныг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх этгээдүүд нь 17–29 настай, урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1–3 удаагийн ял шийтгэгдэж байсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу