Нүүр хуудас Мэдээ Улсын гуравдугаар төв эмнэлэг сүүлийн үеийн технологи нэвтрүүлж байна

Улсын гуравдугаар төв эмнэлэг сүүлийн үеийн технологи нэвтрүүлж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархины судасны ангиографийн оношилгоо эмчилгээний баг ХБНГУ-ын Katharinenhospital Stuttgart эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Hans Henkes болон ОХУ-ын В.А.Алмазовын нэрэмжит Анагаах ухааны үндэсний судалгааны төвийн тархины судсан дотуурх мэс заслын зөвлөх, профессор Андрей Евгеньевич Петров нартай хамтран 2019 онд 3 дахь удаагаа тархины артерийн судасны хүнд хэлбэрийн том болон олон цүлхэнтэй эмгэгийг судсан дотроос нь цусны урсгал өөрчлөгч стент (имплант) тавьж эмчлэх судсан дотуурх мэс засал эмчилгээг нийт 12 хүнд амжилттай хийж гүйцэтгэлээ. Мэс заслын үед болон дараа гарсан хүндрэлгүй эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарлаа.

Дээрх хүнд хэлбэрийн тохиолдлуудад тавьж суулгасан нийт 308 сая орчим төгрөгийн зах зээлийн өртөг бүхий цүлхэнгийн цусны урсгал өөрчлөгч стентүүдийг ХБНГУ болон ОХУ-ын зочин профессорын хамтарсан багаас хандив болгосон төдийгүй мэс засал эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийж гүйцэтгэсэн болно.
Олон улсад нэр хүнд бүхий профессор Hans Henks болон А.Е.Петров нарын өндөр түвшний мэргэшсэн дээрх эмч мэргэжилтнүүд тус эмнэлгийн удирдлагатай уулзалт хийх үеэрээ Монгол улсад тархины судсан дотуурх мэс заслын үндэсний чадварлаг багтай хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Герман, ОХУ, Монгол улсын гурван талт хамтын ажиллагааг эмнэлзүйн болон сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаа уламжилж, төлөвлөсөн асуудлуудыг ойрын хугацаанаас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

 
Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"Галзуу хот" шоу драмын ээлжит нэгэн реклам
Дараагийн нийтлэл Томуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учир бэлэн байдлыг хангуулна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү