Нүүр хуудас Мэдээ Дархан-Уул аймаг: 9,6 мянган га талбайгаас 51,6 мянган тонн ургац хураан авахаар тогтоожээ

Дархан-Уул аймаг: 9,6 мянган га талбайгаас 51,6 мянган тонн ургац хураан авахаар тогтоожээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд өвөлжилтийн бэлтгэл ажлын асуудлаар аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар,эрүүл мэнд, боловсролын байгууллага, ус, дулаан зэрэг инженерийн шугам сүлжээний мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Намрын ургац хураалт 8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 50,6 хувьтай байгаа аж.Ургацын урьдчилсан балансаар 21,5 мянган га талбайд тариалалт хийснээс 1413 га талбай ургац алдаж 19,6 мянган га талбайгаас 51,6 мянган тонн ургац хураан авахаар тогтоожээ. Үүнээс 9,7 мянган га-гаас 11,4 мянган тонн улаан буудайн ургац хураан авах тооцоотой байна. 1,2 мянган тонныг ирэх оны тариалалтад, 600 тонныг үрийн улсын нөөцөд, 9,3 мянган тонныг Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Мөн 6,1 мянган тонн төмс, 13,9 мянган тонн хүнсний ногоо, 806,5 тонн тосны ургамал, 806,4 тонн малын тэжээл хурааж авах юм байна.

Засгийн газрын 285 дугаар тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 60 тн өвс, 20 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тус бүрт 50 тн өвс, 25 тн тэжээл, нийт260 тн өвс, 120 тн тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөний дагуу нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТомуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учир бэлэн байдлыг хангуулна
Дараагийн нийтлэл М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү