Фэйсбүүк компани ирэх оноос Европын орнуудад “Секрет Краш” үйлчилгээгээ нэвтрүүлнэ

.

   Фэйсбүүк компани нийгмийн сүлжээнд болзох үйлчилгээ нэвтрүүлээд байгаа билээ. Тус компанийн зүгээс мэдэгдэж буйгаар, “Секрет Краш” нэмэлт өргөтгөл нь хэрэглэгчдэд өөрийг нь сонирхож, болзох хүсэлтэй байгаа хүмүүсийг мэдээлэх үүрэгтэй юм байна. Мөн хэрэглэгч өөрийнхөө харилцаа тогтоохыг хүсэж байгаа хүмүүсээ нууц жагсаалтдаа оруулж болно. Энэхүү өргөтгөл нь хэрэглэгчид тохирох хүнийг санал болгох, хэрэглэгчийн нууц жагсаалтад орсон хүн өөрийг нь сонирхож буй тохиолдолд мэдээлэхээр програмчлагджээ.

   Гэхдээ уг үйлчилгээг 18-аас дээш насны фэйсбүүк болон инстаграмм ашигладаг хүмүүс л хэрэглэх боломжтой аж. Уг үйлчилгээг өнгөрсөн жил Колумб, Тайланд, Аргентин, Мексикт туршиж үзжээ. Фэйсбүүкийн зүгээс болзооны нэмэлт өргөтгөлд бүртгүүлсэн хүмүүст зориулан аюулгүй байдлын удирдамж бэлтгэснээс гадна аюулгүй байдлыг нь хангахад ихээхэн анхаардаг байна. 2020 оноос болзооны үйлчилгээг Фэйсбүүк компаниа Европын олон оронд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0