Залуу насандаа үс нь унаж эхэлсэн эрчүүд үр тогтоох чадвар муутай байдаг

.

   Эрэгтэй хүний толгойн үс халзрах нь  дур булаам байдлыг нь бууруулж, наснаасаа хөгшин харагдах гол шалтгаан  болдог нь  судалгаагаар батлагджээ. Эрдэмтэд нэгэн эрэгтэй хүний толгойд үс шилжүүлэн суулгасны дараа тэрбээр илүү залуухан, дур булаам төрхтэй харагдсан байна.  “Jama Facial Plastic Surgery” судалгааны сэтгүүлийн багийнхан үс нь унасан болон халзан толгойтой хүний зургийг мөн  үс шилжүүлэн суулгуулсны дараах зургийг огт танихгүй хүмүүст  үзүүлэхэд  судалгаанд оролцсон хүмүүсийн олонх нь үстэй буюу шинэ төрх нь илүү итгэл даахуйц, дотно, зөөлөн мэдрэмж төрүүлж байна хэмээжээ.

   Насанд хүрсэн хүн үсээ хуссанаар илүү өндөр,  хүчирхэг, ширүүн дүр төрхтэй харагддаг болохыг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Харин залуу насандаа үс нь унасан хүмүүс насны эцэст түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал 45 хувиар бага байдаг болохыг Вашингтоны Их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Үс нь нэлээд их унадаг эрэгтэй хүмүүсийн эр бэлгийн эсийн тоо хэмжээ 60 хувиас доогуур байдаг аж. Өөр нэгэн судалгаанд дурдсанаар, залуу байхад нь үс нь унасан хүмүүсийн үр тогтоох чадвар муу байж магадгүй гэнэ.

Эх сурвалж: consumer.healthday.com

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0