Нүүр хуудас Мэдээ Дархан-Уул аймаг: 150 хүүхдийн хүчин чадалтай 28 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

Дархан-Уул аймаг: 150 хүүхдийн хүчин чадалтай 28 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

Tugmn
Tugmn, TUG.MN

Дархан сумын 10 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай 28 дугаар цэцэрлэг өнөөдөр /2019.09.09/ шинээр ашиглалтад орлоо. Хуучнаар Нийгмийн даатгалын байрны зориулалтаар ашиглагдаж байсан тус барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахын тулд Улсын өмчөөс Орон нутгийн өмчид шилжүүлэхээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр холбогдох яамдтай хэлэлцэж, орон нутгийн өмчид шилжүүлжээ. Ийнхүү орон нутгийн хөрөнгө оруулалтаас их засвар хийж, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болжээ.

28 дугаар цэцэрлэгт 2-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм. Тус цэцэрлэгт шинээр 25 багш ажиллагсад ажиллаж байна. Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинг бүрдүүлж зөв хүмүүжилтэй зөв Монгол иргэнг төлөвшүүлэх энэ их үйлсэд эцэг эхчүүд баяртай байсан юм.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд 2019 онд Дархан сумын 7 дугаар багт 100 ортой, 15 дугаар багт 150 ортой, Хонгор суманд 150 ортой цэцэрлэгийн барилга шинээр барих Дархан сумын 3, 6, 15 дугаар багт тус бүр 100 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих зэрэг ажлууд өрнөж байна. Ингэснээр энэ онд найман цэцэрлэгийн барилгыг ашиглалтад өгнө.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлТүгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ
Дараагийн нийтлэл Дархан-Уул аймаг: Диализ эмчилгээний аппаратад шинэ усны төхөөрөмжийг татан нийлүүлжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү