Нүүр хуудас Мэдээ Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ 1000 гаруй дрон ашигладаг

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ 1000 гаруй дрон ашигладаг

Tugmn
Tugmn, TUG.MN

   Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 1000 гаруй дрон буюу нисгэгчгүй онгоц ашигладаг тухай “Chinadaily” мэдээлжээ. 25 орчим бүс нутагт 300 орчим дрон ашигладаг байна. Шэньчжэнь нь дэлхийд нисгэгчгүй онгоц үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бөгөөд дэлхий дахинд хэрэглэж буй нийт дроны 70 орчим хувийг тус хотод үйлдвэрлэсэн ажээ.

   Нисгэгчгүй онгоцыг олон төрлөөр ашиглах болсон. Тухайлбал,  Шаньдун мужийн “Жинань экспрес” шуудангийн үйлчилгээнийхэн илгээмж хүргэлтэндээ нисгэгчгүй онгоц ашиглах болсон байна.  Мөн  Япон даатгалын компани автомашины ослын мэдээллийг цуглуулахын тулд бага оврын нисгэгчгүй онгоц ашигладаг байна. “Sompo Japan Nipponkoa” даатгалын компани уг үйлчилгээг энэ оны гуравдугаар сараас явуулж эхэлсэн аж. Уулын энгэр, далайн гадарга зэрэг хүн хүрэхэд хэцүү газруудын бичлэгийг энэхүү онгоцоор хийх бүрэн боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ. Уг нисгэгчгүй онгоцыг хоёр хүнээс бүрдэх баг удирдан ажиллуулдаг байна.

   Осол болсон газрын зургийг бүрэн авах асуудал ажилтнуудад тулгардаг бөгөөд уг төхөөрөмжийг ашигласнаар богино хугацаанд бүх мэдээллийг цуглуулах боломжтой болсон гэж тус компанийн зүгээс онцолж буй юм. Түүнчлэн пуужингаар тоноглогдож байлдааны ажиллагаа хүртэл явуулах чадвартай болжээ. 1995 оноос хойш даалгавар биелүүлж Афганистан, Пакистан, Босни, Серби, Ирак, Йемень, Ливи, Сири, Сомали зэрэг олон оронд ашиглагдаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"It: Chapter Two" “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлжээ
Дараагийн нийтлэл Гаалийн байцаагчидын авлига авсан бичлэг ил боллоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү