Прасанна Ди Силваг "Найрамдал" медалиар шагналаа

hi

Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Прасанна Ди Силваг  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг ЕТГ-ын дарга З.Энхболд гардуулсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцов.

Прасанна Ди Силва нь төрийн болон Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт нийтдээ17 жил ажилласан бөгөөд Монгол, Австрали, Армен, Лаос зэрэг улсуудад Олон улсын байгууллагын удирдах албан тушаалыг хашсан туршлагатай. Манай улсад “Дэлхийн зөн Монгол” Олон Улсын байгууллагын Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан. Харин 2018 оноос  Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирлаар ажиллаж байгаа юм.

 Монголд ажиллах хугацаандаа Прасанна Ди Силва нь нийгэм, эдийн засаг, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөө аж ахуй, гадаад харилцааны салбарт олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлж Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан учир “Найрамдал” медалиар шагнаж буй аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0