Нүүр хуудас Мэдээ БНХАУ ямар ч дайн хийхэд бэлэн цорын ганц улс

БНХАУ ямар ч дайн хийхэд бэлэн цорын ганц улс

Tugmn
Tugmn, TUG.MN

ОХУ-ын улс төр, нийгэм, эдийн засгийн мэдээллийн тэргүүлэгч сайтуудын нэг “NewRezume.org”-д саяхан нэгэн сонирхолтой өгүүлэл нийтлэгдсэн байна. Манай урд хөрш БНХАУ жил бүр маш олон хот шинээр барьж байгуулдаг ч тэнд ард иргэдээ суурьшуулдаггүй аж. Ямар зорилгоор ийнхүү эзэнгүй хотууд байгуулдаг тухай бичсэн  нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

Өндөр барилгууд эцэс төгсгөлгүй сүндэрлэсэн хотууд ярайна. Эдгээр хотод хэн ч хэзээ ч амьдарч байгаагүй. Цэцэрлэгт хүрээлэн, зугаа цэнгээний газрууд нь хоосон,  тэнд хэн ч хэзээ ч баясаж байсангүй. Аварга  том худалдааны төвүүд нь хоосон,  энд хэн ч хэзээ ч бараа бүтээгдэхүүн зарж, худалдан авч байсангүй.  Театр, музейд нь хэзээ ч үзэгчид сууж байгаагүй. Мөн өргөн чөлөөгөөр нь давхих машин үгүй.  Google Earth-ийн  фото зургууд дээр аварга том авто замын сүлжээтэй хоосон хотууд харагдана. Эдгээр хотын зарим нь байгаль цаг уурын хамгийн хатуу ширүүн нөхцөлтэй газруудад баригджээ. Жишээ нь Шишуан хот Өвөр Монголын элсэн цөлд байрлана.  Эдгээр нь  БНХАУ-ын  удирдагчдын стратегийн алдаа юм болов уу? Алдаа хэмээсний учир нь эл хотууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд савангийн хөөс төдий зүйлс ажээ. Аль эсвэл зөвхөн БНХАУ-ын удирдагчдын мэдэх нууц төлөвлөгөө юу?  Тэдгээр зургийг харахад яг л зөгнөлт киноны зураг авалтын талбар шиг. Нейтроны бөмбөг дэлбэлснээс болж бүх амьд организм нь үхсэн ч тэнгэр баганадсан өндөр барилгууд нь тэр чигтээ үлдсэн мэт.

2000 оноос эхлэн БНХАУ  жил бүр 20 гаруй орчин үеийн шинэ хот байгуулж байгаа ч одоо хүртэл тэнд хүн суурьшуулаагүй байна. Одоогийн байдлаар 64 сая хоосон байшин баригдаад буй. 2010 онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахилгааны сүлжээнд Засгийн газраас тавьсан хяналтын дүнг цацсан. 660 хотын хагас жилийн цахилгааны хэрэглээг авч үзэхэд 65,4 сая орон сууцны ус цахилгааны тоолуурын заалт тэг үзүүлэлттэй байжээ.

Тэнд ойролцоогоор 200 сая хүн амьдрах боломжтой ч  нэг ч хүн амьдардаггүй. АНУ-ын бизнес, технологийн нэрд гарсан вэдсайт “Business insider”-т “Хятадын зэрэглээ хотууд” хэмээх өгүүлэл гарч, эдгээр хотын зургийг нийтэлжээ.

БНХАУ жил ирэх тусам цэрэг дайны төсвөө нэмсээр байгаа. Одоогоор тус улсын Батлан хамгаалах салбартаа зарцуулж буй төсөв  78 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Энэ нь албан ёсоор мэдэгдсэн баримт.  Үнэн хэрэгтээ үүнээс 30-40 хувь илүү байх магадлалтай аж. БНХАУ-ын арми болон тэнгисийн цэрэг хамгийн орчин үеийн зэвсэг, техникээр зэвсэглэсэн байдаг.

ОХУ-тай  хил залгаа газар нутагтаа тэд сүүлийн жилүүдэд маш өргөн зам барих ажил өрнүүлсэн. Энэхүү хатуу хучилттай замууд нь цэргийн хүнд техник явах ачааллыг даахуйц чанартай юм. БНХАУ-ын цэргийн албаныхан хэрэв Орос, Хятадын хооронд дайн дэгдэж, цэрэг дайны үйл ажиллагаа эхэлбэл тус улсын  арми Оросын Алс Дорнодод байрлах  Хабаровск хотод 2-3 цагийн дотор хүрэхүйц хэмжээний хурдтай довтлох бүрэн боломжтой хэмээн үздэг.

Хэрэв хилийн бүх зурвасаар БНХАУ-ын десант өргөн хэмжээний довтолгоо хийвэл тус улсын  арми  Оросын газар нутгийг Урал хүртэл эзлэх боломжтой. Ингэснээр Уралаас Япон хүртэлх Оросын газар нутаг Хятадын эрх мэдэлд орж, оршин суугчдыг нь Уралын нурууны цаана хөөн гаргах эсвэл устгах боломжтой аж.

Ялагчдыг шүүдэггүй хэмээн Александр Аладдин хэлсэн байдаг. Хятадын Ардын чөлөөлөх арми одоогоор 2,25 сая цэрэгтэй. Гэвч цэргийн үйл ажиллагаа яг эхэлбэл 208,1 сая цэрэг элсүүлж, зэвсэглэх нөөц бололцоотой, тэдгээр нь хангалттай сайн сургагдсан байх магадлалтай юм.

БНХАУ  цөмийн дайн эхлэхээс айхгүй байгаагаа ийнхүү харуулж байна. Учир нь Хятадын довтолгоог зогсоох цорын ганц хамгаалалт нь ЗХУ-ын цөмийн цэнэгтэй хошуунууд юм. Эзэнгүй бүх хотуудын дор газар доорх байгууламж байдаг,  тэдгээр нь хэдэн зуун сая хүн орогнуулах багтаамжтай. Энэ нь Бээжин цөмийн дайнд бэлэн гэдгээ Москва болон Вашингтонд харуулж буй хэрэг. Учир нь эдгээр газар доорх байгууламжууд цөмийн бөмбөгийн дэлбэрэлт болон цохилтын хүчинд тэсвэртэй бөгөөд цацраг идэвхт бодис нэвтрүүлдэггүй. Өнөөдөр Хятад Улс дэлхийд ямар ч дайн хийх чадвартай цорын ганц орон болж хувирсан байна.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЯпоны галт тэрэгний технологийг АНУ сонирхлоо
Дараагийн нийтлэл Шинжилгээнд хамруулсан тарагнаас энтеробактер илэрчээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү