Нүүр хуудас Мэдээ Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдэнэ

Tugmn
Tugmn, TUG.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцид нэгдснээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцид тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ.  Тус конвенци нь 19 зүйлтэй, ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенциудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрхи зарим улсуудад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авах ажиллагааг явуулж буй.

Товч мэдээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг баталж, Засгийн газрын тогтоол гаргав.  Хэлэлцээр байгуулснаар олон улсын терроризмын талаар мэдээлэл солилцох, террорист ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах зэрэг олон талын боломжтой болох юм.

Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалын нийт дөрвөн байрны 91 айлын орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэж хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтаас хасав. Тус байранд оршин суугчид нь одоо ажилалж байгаа болон чөлөөнд гарсан цэргийн албан хаагчид байна. Оршин суугчид нь  “Байр эзэмшигчдын түр хороо”-г байгуулж үе үеийн засгийн газарт оршин сууж буй орон сууцаа хувьчилж, өмчлөн авах хүсэлтийг удаа дараа гаргасаар ирснийг өнөөдөр эцэслэн шийдвэрлэв.

Энэ сарын 26-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг зохион байгуулна. Тус хуралд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгав

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол батлав.  Ойг тэмдэглэх хүрээнд жилийн турш 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай болгохын тулд цогц шийдэл, шинэчлэлт хийхээр дэд бүтцийн төсөл боловсруулснаа НЗДТГ-аас танилцуулав. Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын бүтцийг үндсээр нь өөрчилж, шинэчлэн төлөвлөх, цахилгаан соронзон тээвэр нэвтрүүлэх, хүн ам сийрэг бүсүүдэд дүүжин замын тээвэр хийх, тусгай замын автобус явуулах, үйлчилгээний төлбөр төлөлтийн системийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулжээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗасгийн газар 2020 онд “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого баримтална
Дараагийн нийтлэл Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү