Tugmn


Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа өглөө

hi

Японы Осака хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-д наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 01-нийг хүртэл Н.Түвшинбаяр тэргүүтэй монголын жүдо бөхийн тамирчид оролцсон билээ.

Монгол Улсын тамирчдаас МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн тааруу амжилт гаргасан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шигшээ багийн дасгалжуулагчдыг хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгөхийг шаарджээ.

Монголын жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ардын багш, Хөдөлмөрийн баатар О.Балжинням, туслах дасгалжуулагчаар ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од , ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, ОУХМ Гантөмөрийн Дашдаваа, япон дасгалжуулагч Торий Томоо нар ажилладаг аж.

Тус холбооны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Бөхбатын хувьд 2006 онд тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон. Улмаар М.Бөхбатыг томилогдсоны дараа буюу 2008 онд Монгол Улс жүдо бөхийн төрөлд анхны олимпийн аваргаа өлгийдөн авч, Монгол түмэн уухайлан баярлаж байлаа. Гэвч 2011 онд Парист болсон ДАШТ-д манай шигшээ багийн тамирчид амжилт муутай оролцсон бөгөөд тухайн үед дасгалжуулагчид мөн л хариуцлагаа хүлээж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан билээ. Тэгвэл энэ хоёр дахь тохиолдол нь боллоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0