У.Хүрэлсүх: Яармаг тэр чигтээ СПОРТ ЦОГЦОЛБОР болно

.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Бид нар сүүлийн 30 жил дандаа уул уурхай ярьсан. Яаж газар ухаж алт олох уу? яаж мөнгөтэй болох уу? гэж тэр мэдээж ярих ёстой байх. Гэхдээ нэг зүйлийг орхигдуулсан ард түмэнээ соён гэгээрүүлэх. Монголд дотоодынхон битгий хэл гадныхан ирээд үзэж харах юм юу ч байхгүй. "Цонжин болдог"-оос өөр юм байхгүй. За тэгээд баруун тийшээ явбал Хархорин орж байгаа байх, 300-400 км донсолж муу замаар давхисаар байгаад хуучны нэг хот үзэж байгаа юм. Өөр үзэх юм байхгүй. Засгийн газраас ард иргэдээ соён гэгээрүүлэх ажил эхлүүлээд эхний ээлжинд ДӨРВӨН зүйлийг ашиглалтанд оруулах гэж байна. 

Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей Их тэнгэрийн аманд ашиглалтанд орно, Үндэсний урлагын их театр, Шинээр баригдаж байгаа Номын сан энэ 4-ийг эхний ээлжинд ашиглалтанд оруулья гэж байгаа. Бүх мөнгө төгрөг Засгийн газраас гараад ажил нь эхэлсэн. 2020 оны төсөвт сууна. Ирэх жил ч ажил нь явна 2 жилийн хугацаанд амжчих болов уу гэж бодож байна. Дараа нь 3 зүйлийг засна гэж бодож байгаа. Тэр нь юу вэ гэвэл Дуурь бүжгийн театр, Драмын театр, Төв номын сан энэ гуврын зураг төслийн 1,2 тербум төгрөгийг гаргасан. Гэхдээ энэ гурван барилгыг буулгана. Оронд нь сайжруулаад томсгоод зураг төслийн дагуу барья гэж байгаа. 

Шинэ стадион баригдана. Ирэх жилийн төсөвт мөнгөн суугдана. Зураг төслүүд нь хийгдэж байгаа хот хариуцна. Шинэ стадион бол 30 мянган хүний суудалтай СТАДИОН шүү. Манайхан 60,50 мянган хүний суудалтай гэж андуурч яриад байна. Тийм биш 30-40 мянган хүний суудалтай статион байгуулагдана. Шаардлагатай бол 10 мянган хүний суудал нэмээд тавьчихаар тийм зай талбайтай. Битүү стадион байгуулна гэж зорьж байна. Одоо байгаа статион 12 мянган хүний суудалтай. Энийг нэг ёсондоо хоёр дахин нэмнэ гэсэн үг. 50-60 мянган хүний суудалтай СТАДИОН барина гээд буруу ташаа мэдээллэсэн тэрнээс болоод иргэд бухимдаад хэрүүл болоод байх юм. Тийм том стадион манайд бас хэрэгцээгүй. Дээр нь ААН-тэй хамтраад өвлийн спорт ордон барьж байгаа. Хөлбөмбөгийн талбай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан СПОРТЫН ОРДОН баригдана. Яармаг тэр чигтээ СПОРТ ЦОГЦОЛБОР болно. Бүх хийгдэх бүтээн байгуулалтын макетуудыг талбай тавья гэж бодож байгаа. Та нар минь ирж хараарай. Газрын тосны үйлдвэр яаж баригдах, Гангын үйлдвэр яаж баригдах, Статион яаж баригдах гээд ирэх 5, 10 жилд бид энийг л хийж дуусгая. Хэд хэдэн том бүтээн байгуулалт хийх цаг нь болсон гэж бодож байна" гэв. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0