Нэр бүхий эм ханган нийлүүлэх байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлнэ

hi

   Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 99 эм хангамжийн байгууллагыг хамруулан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчдын хамтарсан 218 заалт бүхий 38 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөв. Стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн 1 дүгээр зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, эмийн сангийн зэрэглэлийг 2-р зэрэглэл болгон бууруулж тусгай зөвшөөрөлд тусгуулжээ. Түүнчлэн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллагаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан Ананас ХХК-ийн эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэн, зөрчлийг арилгуулав.

   Хяналт шалгалтын явцад Моносфарм трейд ХХК, Ай Ви Ко ХХК, МЭИК гэх мэт байгууллагуудад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм үйлдвэрлэх болон ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох ёстой байтал хууль зөрчин 5 жилийн хугацаагаар олгосон нь тогтоогджээ. Үйл ажиллагаа явуулах ажлын байргүй, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд байгаагүй шалтгаанаар 5 эмийн сан / Закира ХХК-ийн эмийн сан, Хүрмэн/ БЗД дэх салбар Ааг фарм, /Бажа азиа Монголиа ХХК-ийн Баянсонгино ХХК, Түвшин Орд ХХК-ийн эмийн сангууд/, Интимейт ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг ЭМЯ, НЭМГ-т хүргүүлэхээр болов. Ажлын байр, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаагүй, усны чанар, усны хангамжаас шалтгаалан эм найруулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа СХД-ийн Монос Улаанбаатар ХХК, Тавин ус ХХК-ийн эмийн сан, мэргэжлийн хүн хүчин дутагдалтай БГД-ийн Азифарм ХХК, Бичил эмийн сан, эм найруулах шаардлага хангасан өрөө тасалгаагаар хангагдаагүй БЗД-ийн Оригмаг эмийн сангуудын зэрэглэлийг бууруулах саналыг мөн НЭМГ-т хүргүүлээд байна. 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0