ОЛОН УЛСЫН Y’S MEN КЛУБ АЛБАН ЁСООР МОНГОЛ УЛСАД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

hi

   Олон улсын нөхөрлөлийн байгууллага болох Y’S MEN клуб нь 99 жилийн түүхтэй 70 гаруй оронд салбартай юм. Эдгээр орнуудын эгнээнд Монгол улс нэгдэж Улаанбаатар төв клуб нэртэйгээр албан ёсны нээлтээ 2019 оны 09 дүгээр сард хийж шинэ гишүүдийн анхны уулзалт, тангараг өргөх ёслол боллоо. Тус байгууллага нь бие биенээ хүндэтгэн хайрлаж, сайн дурын үйл ажиллагааны тусламжтайгаар манлайллыг хөгжүүлэн, хүмүүжүүлэх замаар хамтран ажиллаж, хүн ардын эрүүл мэндийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байгаа дэлхий дахинаа тархсан 1000 гаруй салбар клубтэй олон улсын сайн дурын байгууллага юм. Олон улсын төв нь Шведийн Женев хотноо байладаг бөгөөд АЗИ, КАНАД, ЕВРОП, СОЛОНГОС, ЛАТИН АМЕРИК, АФРИК, АМЕРИК, ЭНЭТХЭГ  гэсэн 8 хэсэг дотроо 47 бүсэд хуваагдан ажиллаж байна.

   UB CENTER CLUB-ийн нээлтэнд Олон улсын клубын удирдлагууд болон гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол дахь гишүүдтэйгээ танилцахын сацуу Ховд аймагт ажиллаа. Тус аймгийн бүсийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран нийт 300 гаруй хүнийг  үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгт хамруулж үе солиулах өндөр өртөг бүхий хагалгааг 8 хүнд хийж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, эм тариа бэлэглэсэн юм. Түүнчлэн Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут сумдын эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж эм, багж хэрэглэл хандивлаж Цэцэг сумын эмнэлэгт шаардлагатай байсан ундны усны цэвэршүүлэх төхөөрөмжийг суурьлуулж өглөө.

   Мөн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Улсын нэгдсэн төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэй танилцаж, эрүүл мэндийн багийнхан хамтран иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгсөн юм. Монгол дахь албан ёсны салбар клубын хувьд жил бүр эрүүл мэндийн чиглэлээр далайцтай сайн үйлсийн аян өрнүүлэх бөгөөд эмнэлэг, эрүүл мэндийн салбарын ажилтан, тусгай мэргэжлийн эмч, сувилагч, асрагч нарийг үнэ төлбөргүй сургалтанд хамруулах, БНСУ-д сургах, хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцолсон. UB CENTER CLUB-ийн анхдагчаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын эрдэмтдийн зөвлөл, Ховд аймгийн хөгжлийн төв  болон эмнэлэг эрүүл мэндийн салбарын 40 гаруй  эрдэмтэн багш нар нэгджээ. Нийгмийн сайн сайхан, тэр дундаа хүмүүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр нэгдэн хамтран ажиллаж байгаа нийт байгууллага болон клубын эрхэм гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0