Хөгжлийн банкнаас 21 сая ам.доллар зээлсэн Ц.Баатарбилэгийг цагдан хорьлоо

hi

“НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг урьд шөнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтээс цагдан хорьлоо. Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгаж байна.

Хууль хяналтын байгууллагуудын эх сурвалжууд: “НВЦ компанийн захирал ажилтай Ц.Баатарбилэг гэдэг хүнийг цагдан хорьсон нь үнэн. Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд 24 цаг саатуулсан байсныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянаад 48 цаг саатуулахаар болсон” гэсэн бол эх сурвалжаас "... 2017 онд Хөгжлийн банкны захирлуудад авлига өгч, 21 сая ам.долларын зээлийг гаргуулсан байж болзошгүй...” гэдгийг мэдээллээ.

Мөн Ц.Баатарбилэг нь Архангайн аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат зэрэг гишүүдтэй ойр дотно харилцаатай, тэдгээрийн хүрээлэлд багтдаг гэв. Тиймээс эдгээр улс төрийн зүтгэлтнүүдийн дэмжлэгээр уг зээлийг авсан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлээд байна.

Хаха 4 8 Таалагдсан 4 Гунигтай 5 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 6