Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна

hi

   Нийслэлийн мэрэгжлийн хяналтын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс нь Улаанбаатар хотын гүний хяналтын 14 терминалиар олон улсад шуурхай болон тогтмол мэдээлэх мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархах халдвараас урьдчилан сэргийлэх, гадаад худалдаа эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, экспорт, импортын барааны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор эрүүл ахуйн, халдвар судлал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, хүнсний чанар, стандарт, эмийн био бэлдмэлийн чанар, химийн бодисын аюулгүй байдлын чиглэлэр хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

   Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэргжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан Ерөнхий шалгуур, үзүүлэлтээр импортын нийт 5744 барааг үнэлэн 2194 бараа бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналт шалгалтанд хамруулахаар заагдсныг мөрдлөг болгон ажиллаж байна.

   Бараа бүтээгдэүүнд хяналт шалгалт хийхдээ Их эрсдэлтэй бараанд баримт бичгийн хяналт, биет үзлэг шалгалт, лабораторийн шинжилгээт шалгалт, дунд эрсдэлтэй бараанд баримт бичгийн хяналт болон биет үзлэг шалгалт, бага эрсдэлтэй бараанд зөвхөн баримт бичгийн хяналт хийж гадаад худалдааг хөнгөвчлөн ажиллаж байна.

Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр:

   Мал эмнэлэг, хорио цээрийн хяналт гэж мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслэлээр дамжин олон улсад шуурхай болон тогтмол мэдээллэх халдварт өвчин улсын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор улсын хилийн боомтод үзлэг, шалгалт хийх, өвчний сэжиг илэрсэн нөхцөлд хорио цээрийн арга хэмжээ авах замаар үндэсний аюулгүй байдлыг хангах хяналт юм.

   Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслэлээр дамжин олон улсад шуурхай болон тогтмол мэдээллэх халдварт өвчин улсын хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох:

  1. Олон улсад шуурхай болон тогтмол мэдээллэх халдварт өвчин амьд мал амьтнаар дамжин халдварлахаас урьдчилан сэргийлэхэд хяналт хийх
  2. Олон улсад шуурхай болон тогтмол мэдээллэх халдварт өвчин мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр дамжин халдварлахаас урьдчилан сэргийлэхэд хяналт хийх
  3. Олон улсад шуурхай болон тогтмол мэдээллэх халдварт өвчин тээврийн хэрэгслээр дамжин халдварлахаас урьдчилан сэргийлэхэд хяналт хийх

      Гүний хяналтын бүсээр нэвтэрч буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх:

  1. Улсын хилээр нэвтэрч буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх
  2. Улсын хилээр нэвтэрч буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн мал, амьтны эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх
  3. Улсын хилээр нэвтэрч буй мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн байгаль хүрээлэн буй орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх

Гүний хяналтын бүсээр нэвтэрч буй малын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэлд мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх:

  1. Улсын хилээр нэвтэрч буй малын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл хүний эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх
  2. Улсын хилээр нэвтэрч буй малын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл мал, амьтны эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх
  3. Улсын хилээр нэвтэрч буй малын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл байгаль хүрээлэн буй орчинд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх мал эмнэлэг, ариун цэврийн хяналт шалгалт хийх зэрэг болно.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0