Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

hi

60 тэрбумын хэрэгт холбогдсон НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарын хэргийг шүүх хурал энэ сарын 26 хүртэл хойшиллоо. Ц.Сандуйгийн өмгөөлөгчийн өөр нэгэн хэргийн шүүх хурал давхацсан тул өнөөдрийн хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасны дагуу өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн хурал ийнхүү хойшилжээ.

Тэднийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн. Уг гэмт хэрэг нь 16-20 жилийн хорих ялтай аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0