Зохион байгуулалттай ЦАХИМ гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй БНХАУ-ын 500 иргэнийг шалгаж байна

hi

Тагнуулын ерөнхий газрын алба хаагчдын шалган илрүүлсэн үйлдэлд холбогдох нэгжлэг баривчилгаа Ориентал, Union biulding-ын С блок, Кентавер гэх гурван зочид буудалд нэгэн зэрэг үргэлжилж байна. Тодруулбал, БНХАУ, Хонгконгийн 500 иргэн дээрх зочид буудлуудад хуваагдан байрласан байна. Ингэхдээ хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай 1000 компьютер, Монголын үүрэн телефонуудын дугаартай, хамгийн сүүлийн үеийн 10000 гар утсыг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан байна.

Тэд зохион байгуулалттай сүлжээгээр холбогдон ажиллаж байсан байж болзошгүй аж. Тиймээс өнөөдрийн нэгжлэг, баривчилгаа явагдаж байгаа юм байна. Яг одоо зочид буудлууд дотор цагдаа болоод тагнуулын алба хаагчид үзлэг хийж ажиллаж байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1