“Фортуна” Н.Батбаярын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ

hi

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” хэмээх Н.Батбаяр нарт холбогдох хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ. 

Хэргийг сануулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ урвуулан, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, Завхан аймгийн нутаг, Халзанбүргэдтэй, Солонготын даваа чиглэлд тавих авто замын төсвийг хэлэлцүүлэх явцад Б.Гарамгайбаатарын хувь эзэмшдэг байсан “Монроуд” ХХК-д хууль бусаар давуу байдал олгон, улсын төсөвт хоёр тэрбум 35 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байсан билээ.

АТГ-аас өнөөдөр уг хэрэгтэй холбоотой мэдээлэл өглөө. 

Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү: "Уг асуудалд манайхаас шүүхэд шилжүүлэх саналтай явсан. Надад байгаа мэдээллээр бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон гэж дуулсан" гэв. 

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 12