БНСУ-ын Засгийн газар элчин сайдаа эргүүлэн татжээ

Хуваалцах:
БНСУ-ын Засгийн газар элчин сайдаа эргүүлэн татжээ

БНСУ-ын Засгийн газар өнөөдөр Монгол, Малайз тэргүүтэй 10 улсад суух шинэ элчин сайдуудаа томилж байгааг зарлажээ.

Эдгээрээс найман орны элчин сайд нарыг томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан сольж байгаа бол Монгол, Малайз улсууд дахь элчин сайд нарыг хэрэг зөрчилтэй холбогдуулан хугацаанаас нь өмнө сольж байгаа гэнэ.

Тодруулбал, Монгол улсад суух БНСУ-ын элчин сайд нь визний зуучлагчтай хэлхээ холбоотой ажиллаж байсан нь илэрч, төв засгийн газраас сахилгын арга хэмжээ авхуулсан байна.

Түүний оронд Хятадад элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо Хоныг Монгол Улсад томилжээ.

Малайзад Өмнөд Солонгосыг төлөөлдөг элчин сайд бусдаас бэлэг авсан, доод ажилтнуудтайгаа зохисгүй харьцсан хэргээр шийтгүүлж, нутаг буцахаар болсон байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
32Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2019-11-11 22:47:14

Улс гэдэг ийм л байдаг юм байна

Зочин
Сэтгэгдэл бичих