Хүүхдийн гарыг индүүгээр түлсэн гэх "Глобал Моньессори" цэцэрлэгийн захиргаа мэдэгдэл гаргалаа

hi

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах "Глобал Монтессори" цэцэрлэгт энэ сарын 05-ны өдөр 3 настай Х гэгч охиныг унтсангүй гээд индүүний өрөөнд оруулж гарыг нь түлсэн хэрэг гарсан тухай охины эмээ нь өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж олон нийтэд дэлгэсэн. Охины эмээ Д.Батцэцэгийн уг үйлдлийг цэцэрлэгийн нэр төрд халдсан үйлдэл хэмээн мэдэгдэл гаргажээ. 

МЭДЭГДЭЛ
Нийгэмд албан бус, сөрөг мэдээллийг санаатайгаар тарааж дур зоргоороо бичиж бусдын анхаарлыг өөртөө татаж байгаа Х-ийн аав ээж, эмээ өвөө нарт хариу хүргүүлж байна.
1. Эцэг эх, эмээ нь хувийн цэцэрлэгтэй ч манай цэцэрлэгт хүүхдээ явуулдаг нэг айлын 2 аутизмтай хүүхэд энэ цэцэрлэгт бэлтгэл болон дунд бүлэгт 2 дахь жилдээ суралцаж байгаа нь үнэн.
2. Тус цэцэрлэгийн нэрийг гутаан дорожилж Америк явж эмчлүүлэх эмчилгээний зардал /ээж нь/ нэхсэн, дараагийн уулзалтаар Солонгос улсад эмчлүүлэх зардлыг /аав нь/ нэхсэн боловч бид шийдэж өгөх боломжгүй тул ийм мэдэгдэл цацсанд харамсаж байна. Энэ үйлдэл нь санаатай байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн үеийн камерийн бичлэг эцэг эхэд нь өгч явуулсан болно.
Хууль хяналтын байгууллагаар шалгуулан үнэн зөв хариу мэдэгдэл өгөх хүртэл та бүхнийг ухаалгаар хандана гэдэгт итгэлтэй байна.

Глобал цэцэрлэгийн захиргаа

 
Глобал Монтисоринг

"... Миний зээ охин "Глобал Монтессори" цэцэрлэгт явдаг юм.Энэ сарын 5-ны өдөр унтаагүй гээд индүүний өрөөнд оруулан гарыг нь ийм болтол нь түлсэн байна. Арай дэндүү юм. 3 настай охинд минь арай хатуу шийтгэл байгаа биз дээ. Өндөр төлбөртэй байгаа гээд ямар ч хариуцлага энэ байгууллагад алга улсын цэцэрлэгт нь орон тоо байхгүй хувийнх болхоор хүүхдэд ингэж хандхаар одоо бид чинь яаж амьдрах болж байна. Үнэхээр гомдмоор юм аа..." Эх сурвалж: Battsetseg Danzan

Posted by ТУГ.мн on Sunday, November 10, 2019

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2