Б.Болороо: Ээж минь зүгээр л гайхамшиг

hi

Б.Болороо: "Би мянга тэвчиж чадахгүй байлаа гээд, тэмцье гээд ганцаараа юу хийж чадах байсан бэ?

Ээжээ би тэвчиж чадахгүй нь ээ хоёулаа яах вэ, эвлэрч чадахгүй байна аа гээд уйлахад охиныгоо дэмжиж, хүргэнийхээ төлөө ингээд явах ээж хэд байгаа бол...

Зүгээр нэг юм хөөцөлдөх биш Шүүх эмнэлэг, МХГ, Хишиг Арвин Индустриал ХХК-ы гадаа ганцаараа зогсон эсэргүүцлээ илэрхийлж, охинтойгоо хамт талбай дээр 10 хоног суух ээж хэд байх бол...

Миний охины сэтгэлийн шарх анигдана гэвэл, нүдний чинь цог нэмэгдэнэ гэвэл, өөрийгөө буруутгах зэмлэл чинь багасна гэвэл хамаа алга ээж нь охиныгоо дэмжье гэх ээж хэд байх бол...

Та бүхэн санаж байгаа бол миний ээж өмнө нь хэзээ ч ингэж ил гарч байгаагүй юм шүү, олон хэвлэлүүд нэвтрүүлэгтээ урьж байсан нэг ч удаа зөвшөөрч байгаагүй хүн миний төлөө юу ч хийхээс буцахгүй гэдгээ харуулсан юм.

Баярлалаа ээжээ та минь охиныхоо замыг гэрэлтүүлэг наран юм шүү".

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0