Шуба авч өгөөгүй гэж нөхөртөө уурлан амиа хорлохыг завджээ

hi

Сүүлийн жилүүдэд нийгмийн хүчин зүйл болон иргэдийн бухимдал, гэр бүлийн маргаан болон хүчирхийлэл, архидан согтуурах, мансуурах сэтгэцэд нөлөөт хар тамхи хэрэглэснээс үүдэн 16-50 насны иргэд амиа хорлох тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа билээ.

Тэгвэл нэгэн хачирхалтай хэрэг Хан-Уул дүүрэгт бүртгэгджээ. 

Тодруулбал, Энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэгт 40 гаруй насны эмэгтэй булган "шуба авч өгсөнгүй" гэж амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

Тухайн эмэгтэй нөхөртөө уурлаж гэрээсээ гараад эм ууж ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр Цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “манай нөхөр надад булган шуба авч өгөөгүй тул би ийм үйлдэл гаргасан" хэмээсэн байдаг.

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1