Өнөөдөр Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдахгүй

hi

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа худалдахгүй байх захирамж гаргав.

Худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан уг захирамжийг гаргажээ.

Захирамжид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Д.Ядамдорж), Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Л.Эрдэнэчулуун), дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон байна.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэж сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгажээ.

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0