Дубайн гэрээг хүчингүй болголоо

hi

Дархан Монгол Ногоон Нэгдлийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжаар Дубайн гэрээнд гарын үсэг зурах эрхийг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Энэ шийдвэрээр Монгол Улсын 20 тэрбум доллараар хохироосон Дубайн гэрээ нь хууль бус гэж үзээд  хүчингүй болгожээ.

Хүчингүй болгохдоо Захиргааны хэргийн хуулийн 47,1-т зааснаар анхнаасаа илт хууль бус акт байсан гэж үзээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 3.12-т зааснаар хүчингүй болгосон байна. 

Ч.Сайханбилэгийн үйлдэл Дубайн гэрээний захирамж нь хүчин төгөлдөр мөрдөгдвөл манай улсад ямар нэгэн ашиггүй эсрэгээрээ бид 20 тэрбум төгрөгийн өрөнд орох байсныг таслан зогсоож чадсан арга хэмжээ боллоо гэж нэхэмжлэгч тал дүгнэж байгаагаа тайлбарласан байна. 

Энэ шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх давж заалдахгүй бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох юм байна. 

 
Дубайн гэрээ

Дархан Монгол нэгдэлийн нэхэмжлэлтэй Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байгуулсан "Дубайн гэрээ"-г шүүх хүчингүй болголоо...

Posted by ТУГ.мн on Monday, November 18, 2019

 

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Дубайн гэрээг хүчингүй болголоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3