Имарт Чингис салбар дэлгүүрт "Sun rice" нэрийн бор будааг татан авалт хийлгүүлжээ

hi

Иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Скайхайпермаркет” ХХК-ийн Имарт Чингис салбар дэлгүүрт  батлагдсан удирдамжийн хүрээнд улсын байцаагч хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Скайхайпермаркет” ХХК-нь Эм Жэй Партнерс ХХК-ны Япон улсаас импортолсон “Sun rice” нэрийн brown rice /бор будаа/ 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн цуврал 1 кг, 2 кг савалгаатай бор будааг худалдаалж байсан нь МХЕГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр гадаад хорио цээртэй шөвгөр хошуут цох илэрсэнд 14.0 кг 103600 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг худалдаалах үйл ажиллагаанаас татан авалт хийлгэж, уг будааг импорлосон Эм Жэй Партнерс ХХК-ны агуулахыг шалгуулахаар НМХГазарт дотоод албан бичиг хүргүүлж  зөрчлийг арилгуулж ажиллалаа. Илэрсэн зөрчилд нь чиглэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Хаха 4 30 Таалагдсан 8 Гунигтай 25 Нүдний булай 6 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0