Иод хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

hi

Иод гэж ямар бодис вэ. Хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол?

Иод бол хүүхдийг эрүүл саруул өсч бойжих үндсэн шим бодис гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хүнийг оюуны  чадамж өндөр байх, бамбайн булчирхайн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд бодисын солилцоог зохицуулж, бие махбодын өсөлтөнд нөлөөлдөг. Энэхүү эрдэс бодис дутагдсаны улмаас даралт багасах, ядрах, хэт жин нэмэх зэрэг хандлага ажиглагддаг. Зарим тохиолдолд энэ нь бамбай булчирхай томроход хүргэнэ. 
Тэгвэл далайн байцаа нь йодоор нэн баялаг бөгөөд бууцай, хүрэн манжин, сүү, редиск, байгалын давс, иоджуулсан давс зэрэг нь мөн йодын эх булаг болно.
Йод нь хүний биед маш бага хэмжээтэй хэрэглэгддэг. Өөх тосны бодисын солилцоонд тусалж бие болон сэтгэхүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Мөн бамбайн булчирхайн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлдэг байна.

  Хэрвээ хүүхдэд йод дутагдвал сэтгэхүйн гажиг үүсгэж мэднэ. Мөн хөхний хорт хавдар, ядаргаа, бамбай булчирхайн өвчлөл, таргалалттай зэрэгтэй шууд холбоотой. Йодыг хэтрүүлэн хэрэглэвэл “өдөрт 750 мг” бамбайн булчирхайн дааврын шүүрэлд саад учруулж бөөлжих, суулгах, амны хөндий үрэвсэх, аманд төмөр амтагдах зэргээр илэрнэ. Хүний биед иод дутагдах нь ямар сөрөг нөлөөллийг үзүүлдэг вэ?

Монголчуудын дунд иодын дутагдалд жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, насанд хүрэгчид  ихээр өртөж байна. Иод дутагдлын эмгэг ураг эхийн хэвлийд байх үед буюу ургийн үед дутагдсанаар амьдрах чадвар муудах, тархи, мэдрэлийн эрхтэний хөгжил саатах, ураг зулбах, дутуу эсвэл амьгүй төрөх, жин багатай хүүхэд төрөх зэрэг эрсдэлтэй байдаг. Түүнчлэн хүүхдэд бамбай булчирхай томрох шинж тэмдэг илэрч болно. Үүнээс гадна оюун ухааны хомсдол үүсэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн хөгжил хоцрох, сонсгол хэл ярианы согог илрэх, хөдөлгөөний эрхтэн саажих, өсөлт хөгжил хоцрох зэрэг эрхтэн тогтолцолцоонд сөрөг өөрчлөлтүүд гарч болзошгүй. Харин насанд хүрсэн хүнд бамбай булчирхай томрох, зангилаат бахлуур үүсэх магадлалтай байдаг. Мөн бамбайн дааврын үйлчлэл хүртдэг эрхтэнүүд болох зүрх, тархи, элэг, бөөр, булчингийн үйл ажиллагааны хямралд өртөх эрсдэлтэй

Йодын өндөр агууламжтай хүнсэнд сүүн бүтээгдэхүүн, йоджуулсан давс, далайн гаралтай хүнс, давст нуурын давс зэрэг ордог
Түүнчлэн царгас, сармис, лима шош, мөөг, далайн давс, гичийн үр, шар буурцаг, бууцай, хулуу, хүрэн манжин зэрэгт ихээр агуулагдана.   


Иоджуулсан давс хэрэглэж иод дутлаас сэргийлэх бүрэн боломжтой. Иоджуулсан давс хэрэглэх нь бие махбодийн иодын хэрэгцээг хангах хамгийн тохиромжтой аргын нэг юм. Иоджуулсан давс хэрэглэхэд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Монгол хүн хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэдэг гэж үзвэл хоногт авах 100-150мкг иодоо хангалттай хэмжээгээр авч чадна. Харин иоджуулсан давсыг хэрэглэхдээ хадгалах, тээвэрлэх нөхцлийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал тагтай саванд гэрлийн нөлөөнөөс хамгаалж хадгалах, хэт халуун, чийгтэй газар хадгалахгүй байх нь зүйтэй. Иоджуулсан давсыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ ердийн давстай адил хоол боловсруулах аль ч үед хэрэглэж болно. Иоджууулсан давсыг зохистой хэмжээгээр байнга хэрэглэснээр тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, сэтгэн бодох чадвар, өсөлт хөгжил  нэмэгддэг учраас хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд түлхүү хэрэглэх нь зохимжтой байдаг.

Иодтой давс сайн гээд л хэрэглэсээр байгаад хvний бие организмд байх хэвийн хэмжээнээс ихэдчихвэл бvр аюултай! Дутсанаасаа хавьгvй илvv хор хохиролд хvргэнэ. Иодыг хvлээж авдаггvй, хэтэрвэл євчлvvлж эхэлдэг эд эрхтэн хvний биед зєндєє байна. Yр удамд хvртэл нєлєєлєх аюултай хор хохирол учруулж болох юм.
Унаган байгаль нь алга болчихсон, химийн бордоогоор бvх хvнсний зvйлээ гаргаж авч байгаа, усаа хvртэл гаднаас худалдаж авдаг улс оронд иодын дутмагшил их байдаг.

Монгол бол тэс өөр улс орон. 

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0