“Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг болно

hi

2019 оны 12 сарын 9-ны өдөр “Бидний эрх-Хүний эрх” мэдээллийн өдөрлөг Блью Мон төвийн нэг давхарт байрлах галлерейд болно. Энэхүү мэдээллийн өдөрлөгийн гол зорилго нь Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаар олон нийтэд танилцуулах юм. 
Манай улс “Universal Periodic Review” буюу НҮБ-ын гишүүн улс орнууд хүний эрхийн нөхцөл байдлаа тайлагнадаг Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт энэ жил 3 дахь удаагаа тайлангаа илгээгээд байна. Хүний эрхийн форумын гишүүн байгууллагууд буюу хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд 2019 оны 10 сарын 3-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд дараах тайланг илгээгээд байна.. 
Эдгээр тайлан болоод хүний эрхийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүний эрхийн төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдээс авахыг хүссэн хүн бүхэн энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх боломжтой. 

  • Хүний эрхийн үндэсний тогтолцоо
  • Бодлогын уялдаагүй хөгжил-Хүний эрх
  • Бүлгийн эрх:  

                    - Эмэгтэйчүүдийн эрх, 
                    - Хүүхдийн эрх
                    - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх
                    - Ахмадын эрх

  • Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
  • Эрүүдэн шүүхээс ангид байх эрх
  • Бэлгийн хүчирхийлэл
  • Хүн худалдаалах гэмт хэрэг
  • Гэр бүлийн хүчирхийлэл 
  • Бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийн асуудал 
  • Залуусын улс төрийн оролцоо

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0