Админ


"АЛТАН ҮЗЭГ" наадам 10 дахь жилдээ амжилттай зохиогдлоо

hi

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгүүл зүй, Медиатехнологийн тэнхимээс жил бүр зохион байгуулагддаг "АЛТАН ҮЗЭГ" наадам 10 дахь жилдээ амжилттай зохиогдлоо. Өнгөрсөн хугацаанд сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө төрх нэмэн тус салбарт суралцаж буй залуусын сэтгэлд урам зориг, өгөөжөө өгч чадаж байгаа  томоохон наадам юм. Тус наадамтай хамтран ажиллах байгууллагуудын санал нэмэгдсээр байгаагаас харахад жил ирэх тусам чанар чансаагаа сайжруулан олонд танигдаж байгаагийн илрэл биз. Энэ жилийн хувьд "АЛТАН ҮЗЭГ" наадмын давуу тал нь Жендерийн үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран ажиллаж байна. 

Өнөөдөр Улсын хэмжээнд сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлдэж буй 13 сургууль байгаагаас 10 жилийн ойн босгон дээр ХУИС, МУИС, МУБИС, СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн сургууль зэрэг  найман их дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутнууд оролцож шилдгүүд тодорлоо. Нийт 142 нийтлэл, 51 нийгмийн реклам,  29 телевизийн нэвтрүүлэг, 35 радио нэвтрүүлэг, 10 орчим  мултимедиа бүтээл шалгаруулалтад нэр дэвшиж шилдгүүд шалгарсан юм. 

Телевизийн төрөлд "Саарал хотод өнгө нэмье", "Дурсамжийн музей", "Амьдарлын өнгө" зэрэг нэвтрүүлгийг бэлдсэн оюутнууд шилдэг бүтээлийн эздээр тодорлоо. 1-р байранд өрх толгойлсон эмэгтэйчүүд амьдарлын саад бэрхшээлийг хэрхэн давж буй, үр хүүхдийнхээ төлөө ямар их тэвчээрийг гаргаж байгааг тодоор илэрхийлэх "Амьдарлын өнгө" нэвтрүүлэг шалгарсан байна.

Оюутан залуусын дунд жил бүр  "АЛТАН ҮЗЭГ" наадам зохиогдож байгаа ач холбогдол нь юунд оршиж байгаа тухай " Бид хоосон мэдлэг аваагүй мэдлэгээ жинхэнэ бүтээл болгож байна. Оюутнууд багшийн даалгаварыг дүн авах гэж гүйцэтгэдэг. Харин "АЛТАН ҮЗЭГ" наадамд оролцсоноор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яг үнэн бодитоор нэвтэрч эцсийн бүтээлийг хийж байдаг. Тэдгээрээс оюутанууд маш их туршлага олж авч байдаг гэж ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн сургуулийн захирал Б.Дагиймаа онцолж байлаа. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0