“ХОРЕКА” зочлох үйлчилгээний салбарын эрхлэгчдийн форумыг зохион байгуулж байна

hi

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Монголын зочид буудлуудын холбоотой хамтран зочид буудлын бизнес эрхлэгчдийн  "ХОРЕКА МОНГОЛИА" үзэсгэлэнг жил бүр зохион байгуулаг. Тус  үзэсгэлэн 10 дахь жилээ угтаж байна. Энэхүү ойгоо тохиолдуулан “ХОРЕКА” зочлох үйлчилгээний салбарын эрхлэгчдийн форумыг “Зочид буудлын салбарын цахим шилжилт” сэдвийн дор өнөөдөр /2019.12.06/ зохион байгуулж байна.  Форумыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэллээ.

Тэрбээр  тус  хурлын  гол зорилго нь  зочид буудал, зоогийн газрын үйлчилгээнд нэвтэрч буй инноваци, шинэ менежмент,  технологи, үйлчилгээ, хандлага зэргийг танилцуулах зорилготой бөгөөд   дэлхий дахин бүхэлдээ даяарчлагдаж буй өнөө үед эдийн засагт аялал жуулчлалын салбар томоохон байр суурь эзлэх болсон. Үүнийг дагаад зочлох үйлчилгээ ч далайцтайгаар хөгжиж байна. 

 “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгагдсан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог 1 саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн.
 
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 140 орноос Монгол Улс 93 дугаарт эрэмбэлэгдэж, үүний дотор олон улсад нээлттэй байдал,  агаарын тээврийн дэд бүтэц, газрын боомт, дэд бүтцийн хөгжил, жуулчны үйлчилгээний дэд бүтэц зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд доогуур үнэлэгджээ.
 
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж, зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж,  зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулж, 10 мянга орчим иргэдийг хамруулсан. Үүний үр дүнд аялал жуулчлалын сабарын хүний нөөцийн чадвар буй үйлчилгээний чанар ахиуц гарч байна. Түүнчлэн орон нутагт  аялал жуулчлалын чиглэрээр мэргэжилтэн бэлтгэгдэж тус салбарын хүний нөөц нэмэгдэж буйг тодотгож байв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0