Админ


Ч.Хурц: Монголыг бүхэлд нь барьцаанд тавьж байна

hi

Өнөөдөр УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар хэлэлцлээ. 

Монголын геологийн холбооны үүсгэн байгуулагчдын нэг БНМАУ-ын ГУУЯамны сайд асан, хөдөлмөрийн баатар Ч.Хурц: "...Оюу-толгойн гэрээ анхнаасаа хууль бус, миний бие анх 2003 онд Оюу-толгой төслийг эсэргүүцэж саналаа өгсөн. 2009 оны гэрээг байгуулах гэж надад олон талын тулгалт ирсэн. 2009 оны гэрээг байгуулсан хүмүүсээс ганцхан хүн ард түмнээсээ уучлалт гуйсан. Энэ бол Содном гуай. Сайд нарын зөвлөлийн дарга байсан. Энэ хүн ард түмнээсээ буруугаа хүлээж, намайг уучилж өгөөчээ би бүрэн судлаагүйгээр нөгөө хэдийн үгэнд орж үг хэлжээ гэдгээ хэлсэн.

Ер нь Оюу-толгой гэдэг чинь юу юм бэ гэдгээ мэдээд аваа...

Оюу-толгой алтныхаа нөөцөөр 40 Бороо голд, одоо Бороогын алтны уурхай байна ш дээ. Центра голд ашиглаад дууссан. Энэ 40 орд байгаа. Дээр нь Эрдэнэтийн 4.2 сая тонн нөөцтэй гэж тооцвол энэ орд газар чинь 8 Эрдэнэт.

Эрдэнэтээсээ бага ашиг аваад хүнд юмаа өгчихөөд сууж байна гэдэг чинь эрх зүйн талаас ч тэр, олон улсын гэрээ байгуулах талаас ч тэр ерөөсөө Монголд байж болохгүй гэрээ болсон. Одоо энэ Дубайн гэрээний хамгийн сүүлчийн вариант одоо энэ УИХ-ын гишүүдийн хийж байгаа үйл ажиллагаа Ашигт малтмалын хуулинд юу оруулж байна. Монголыг бүхэлд нь барьцаанд тавьж байна.

Өнөөдөр банкнаас зээл авахад Монголын талын Засгийн газрын оролцоо байхгүй. Авна гээд л зээл авдаг зээлийн өрийг Монгол төлдөг. Ийм нөхцөл, ийм гэрээнүүд хийчихээд байхад тэгээд энэ улсуудаа нэг нэгээр нь гадагшаа оргуулаад алдаад сууж байгаа энэ УИХ арай Монгол гэхэд Монгол биш байна. Та нөхөд дунд үеийн залуучууд тэмцэхээс өөр арга байхгүй..." гэв.

Хаха 11 27 Таалагдсан 24 Гунигтай 17 Нүдний булай 52 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 45