3.7 тэрбум төгрөгөөр угаар мэдрэгч тараана

hi

Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг угаар мэдрэгчээр хангахаар болсон ч урд хөршид захиалгаар хийлгэж буй угаар мэдрэгч одоог болтол ирээгүй байна.

Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлд түүхий нүүрс ашиглахыг хориглосонтой холбоотойгоор нийтээрээ сайжруулсан түлш ашиглаж байгаа. Гэвч сүүлийн гурван сард 631 өрхийн 1500 иргэн угаарын хийнд хордоод байгаа юм. Үүний 90 гаруй хувь нь сайжруулсан түлшнээс шалтгаалсан хордлого аж. Тиймээс нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрөхөд угаар мэдрэгч суурилуулах шийдвэрийг Засгийн газар аравдугаар сарын 9-нд  гаргасан.

Ингэхдээ бусад оронд түгээмэл ашиглаж байгаа угаар мэдрэгчдийг нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд нэг удаа үнэ төлбөргүй тараахаар болж, БНХАУ-ын нэгэн үйлдвэрт захиалга өгсөн. Захиалгын дагуу эхний ээлжид маргааш /2020.01.05/  50 мянган ширхэг угаар мэдрэгч ирэх ажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс нэгдүгээр сарын 10-аас гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулж эхлэх гэнэ.

Тус угаар мэдрэгч нь 18 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд угаар мэдрэгчид нийт 3.7 тэрбум төгрөг зарцуулагдах аж. Мөн үйлдвэрлэгч талын зүгээс тус угаар мэдрэгчийг 1.5 м өндөрт, 4-37 хэмд байрлуулахыг зөвлөснөөс гадна шороо тоостой, чийгтэй орчинд хэвийн ажиллах боломжгүй гэдгийг анхааруулсан байна.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 1 Нүдний булай 34 Пөөх