Шуурхай мэдээ: Польшид эрэн сурвалжилж байсан А.Баттөрийг АТГ-аас баривчилжээ

hi

Шил дараалан гарсан дипломатуудын хэргийн сүүлийн дуулиан бол яах аргагүй Элчин сайд А.Баттөртэй холбоотой хэрэг юм. Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгаж эхлээд багагүй хугацааг өнгөрөөсөн.Түүнийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй хэмээн хуулийнхан шалгаж эхлээд эрэн сурвалжлаад байсан. Тэгвэл өнөөдөр түүнийг АТГ-аас баривчилжээ. 

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар түүнийг баривчилсан нь үнэн. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. 

Хаха 0 7 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0