М. Учрал


Шилдэг бүтээлээр Туг.мн сайтын бүтээл шалгарлаа

hi

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлч, нийтлэлч, иргэдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг өнгөрсөн сард зохион байгуулсан. Тэгвэл тус уралдаанд нийт 48 бутээл ирснээс телевизийн нэвтрүүлгийн төрөлд 12, нийтлэлийн төрөлт 36 бүтээл тус тус ирүүлжээ. Тус уралдаанд зөвхөн сэтгүүлчид төдийгүй, эрдэмтэн, судлаачид, иргэд, хөдөө орон нутгаас /Архангай, Говьсүмбэр/, Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан, Монгол улсын үндсэн хуулийг батлалцсан гэх нэр бүхий хүндтэй олон хүмүүсийн мундаг бүтээлүүдийн ирсэн тул шалгаруулалт явуулахад тун амаргүй байсанг онцолж байлаа.

Туг.мн сайт нь нэвтрүүлгийн төрөлд хүч сорьсон ба тус нэврүүлэгтээ Монголын олон үндэстэн ястанг /Тува, Урианхай/ оролцуулан үндэсний гэсэн утгыг илүүтэй тусган ,хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар харилцан ярьж буйгаар дүрслэн нэвтрүүлэгтээ тусгаж өгсөн нь шүүгч нарын сонирхлыг илүүтэй татаж байсныг           С.Батбаатар дарга онцлон тэмдэглээд “Иймээс уралдаанд оролцогчдын идэвхийг харгалзан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр телевиз, сонин сайтын бүтээлүүдэд тус бүр нэг тусгай байрын шагнал нэмэхээр болсон” хэмээгээд уралдааны дүнг танилцуулсан юм.

Телевизийн шилдэг нэвтрүүлгийн төрөлд МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэлийн бүтээл шалгарч, Өргөмжлөл, 3.000.000 төгрөгийн шагнал гардан авсан бол “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын бүтээл 2 дугаар байрт шалгарч Өргөмжлөл, 2.000.000 төгрөгийн шагнал авлаа. Тус төрлийн 3 дугаар байрт МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Үүлэнсолонгын бүтээл шалгарч, Өргөмжлөл 1.000.000 төгрөгөөр шагнууллаа. Тусгай байрт ТВ-5 телевизийн сэтгүүлч Ш.Бат-Эрдэнэ, tug.mn сайтын бүтээл тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан.

Шилдэг нийтлэлийн төрлийн тусгай байрт сэтгүүлч Б.Цэцэгдэлгэр, судлаач П.Баттулга нарын бүтээл шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн юм. Сонин, сайтын шилдэг бүтээлийн төрлийн 3 дугаар байрт “Монголын үнэн” сонины сэтгүүлч М.Өнөржаргалын “Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын нийгмийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” ярилцлага шалгарсан бол “Ардчилал таймс” сонины сэтгүүлч П.Батзаяагийн “Үндсэн хууль бид хоёрын “давхар дээл” нийтлэл 2 дугаар байрт шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа. Энэ төрлийн шилдэг бүтээлээр 24tsag.mn сайтын сэтгүүлч С.Гандөлийн “Алганд багтсан” Монгол Улсын шинэ дүрэм” нийтлэл шалгарч, Өргөмжлөл, 2.000.000 төгрөгийн шагнал хүртлээ.

Шагналыг УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Ерөхий аудит бататган тогтоох мэдээлэл шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга О.Эрдэнэбилэг нар гардуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан 28 жилийн ойн хүрээнд, өнгөрсөн 2019 оны хуулийн нэмэлт өөрчлөлтийн заалтуудыг иргэдэд түгээн дэлгэрүүлэн, сурталчилахад сэтгүүлчид төдийгүй тал бүрийн уран бүтээлч, судлаачдын хувь нэмэр туслалцаа маш чухал юм.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх