М. Учрал


Допин Э.Оюунболд хоёр жил барилдах эрхгүй

hi

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн учир Э.Оюунболдын аварга цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн байдаг. Э.Оюунболд "Өдрийн сонин"-ы сэтгүүлчтэй саявтар уулзахдаа “Цагаан сарын барилдаанд зодоглоно” гэсэн утгатай зүйл дурдсан байсан.

МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжав “Тийм зүйл ярьсан байна билээ. Гэхдээ Баяр наадмыг зохион байгуулах хороо түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шүү дээ. Энэ дүрмээ дагана” гэж албан ёсны хариу өглөө. Ц.Магалжав 2009-2009 оны их шөвгийн бөхчүүд допинг хэрэглэсэн гэсэн тухай асуухад “Авлигатай тэмцэх газраас эхнээс нь шалгаж байгаа юм билээ. Би ч сайн ойлголтгүй явна. Сэтгүүлч та нар шиг сураг төдий л байна” гэлээ.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 1 Пөөх