М. Учрал


ДЭМБ: Сармис, гүнжидийн тос, C витамин коронавирусээс сэргийлэхгүй

hi

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн дэгдэлт эрчимжиж байгаатай холбоотойгоор хуурамч мэдээллийг ялгаж, үнэн бодит мэдээлэл авч байхыг анхааруулсан. Сүүлийн үед  улс орнуудад сармис, гүнжидийн тос, C витамин  вирусээс хамгаалдаг гэх мэдээлэл цацагдаж, хүмүүс энэ төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх тохиолдол эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас энэ бүхэн вирусийн  халдвар авахаас сэргийлэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн тус байгууллагаас дэлхийн улс орнуудыг вирусийн талаар хуурамч мэдээлэлтэй тэмцэхийг уриалсан билээ. Дэлхийн улс орнууд ч хуурамч мэдээлэлтэй тэмцэж эхлээд байна.

Тухайлбал, Малайзад “Коронавирус бол Хятадыг устгахаар илгээсэн Аллахын арми” хэмээн постолсон хүнийг болон хуурамч мэдээлэл тараасан таван хүнийг баривчлаад байгаа ажээ. 

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0