Э.Намуунзаяа


Өмнөговь аймгийн удирдлагууд коронавирусын дэгдэлтээс болж сандралдаж байна

hi

     БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотын Халиут балгаст коронавирусын хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа. Халиут балгас нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хиллэдэг.

Харин Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг боомтод нүүрс, зэсийн баяжмалын тээвэрлэлт, бараа таваарын эрэлт, экспорт зогсоогүй байгаа нь хил хооронд зорчих жолооч нарт коронавирусын халдвараар өвчлөх эрсдэл тун өндөр байна. Хил залгаа улсад хөл хорио тогтоосон тул хил гараад хоол ундгүй болох жолооч нар ажлаа хийх явцдаа ядрах, дархлаа сулрах, улмаар аливаа өвчлөлт вирусыг тээж ирэх эрсдэл арвин. Энэ талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар


"Хилийн боомт хаах асуудал аймаг дангаараа шийддэг асуудал биш. Холбогдох хууль тогтоомж, хоёр улсын хооронд байгуулсан хилийн дэглэм, гэрээ хэлэлцээрийн дагуу Засгийн газар хооронд дипломат шугамаар хэлэлцэгдэж шийдэгдэх асуудал. Тиймээс аймгийн Онцгой комиссоос журмын дагуу боомтын үйл ажиллагааг түр хаах саналыг Улсын онцгой комисст албан ёсоор хүргүүлсэн. Мөн урьдчилан сэргийлэхэд шаардлагатай төсөв хөрөнгийн тооцоог хийж шийдвэрлүүлэхээр боллоо"


хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл тус коронавирусын халдвар гарсан гэх Халиут балгастай хил залгаа Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал дээрх асуудлын талаарх зөвлөмж гаргасан байна. Тус зөвлөмждөө цайны газар, үйлчилгээ явуулдаг байгууллагууд эрүүл ахуйг өндөр түвшинд хангах, амны хаалт тогтмол хэрэглэх, үйлчлүүлэгчдээ амны хаалт хэрэглэх шаардлага тавьж ажиллах, гараа тогтмол угаах, ажлын байрандаа байнга ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг хүсчээ

Хаха 3 16 Таалагдсан 13 Гунигтай 17 Нүдний булай 3 Пөөх