М. Учрал


БНСУ-ын нислэгийг гуравдугаар сарын 02 хүртэл хязгаарлалаа

hi

УОК: БНСУ-ын нислэгийг ирэх сарын 2-ныг хүртэл хязгаарлалаа  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсний дагуу Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлснийг комисс хэлэлцэж, ирэх гуравдугаар сарын 2-ний өдрийг хүртэл бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргасан байна. Онцлоход, БНСУ-аас ирэх 3600 зорчигч, Улаанбаатраас явах 1600 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна.

Хаха 0 4 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2