Э.Намуун


Дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо

hi

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр /2020/05/03/ “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус нислэгээр 261 иргэн эх орондоо ирсэн.

Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм.

Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

"2020 оны 3 дугаар сарын 26-нд өвдөж, ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр хүн эдгэрч, дараагийн шатны эмчилгээнд шилжлээ. 40 гаруй хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг. Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. Одоо эмчлэгдэж байгаа 28 хүн байна.  Өчигдөр гурван лабораторид 332 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнээс 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрлээ. 283 хүнд халдвар илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 40 боллоо. 

Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн ачаа тээврийн жолооч нарын болон Завхан аймгаас тандалтын зорилгоор ирүүлсэн сорьцод халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д 101 хүн байна. Эмчилгээ, хяналт шинжилгээ хийгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өчигдөр илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудын шинжилгээг авч эхэлжээ.

Хаха 7 24 Таалагдсан 10 Гунигтай 6 Нүдний булай 4 Пөөх