Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Хотын дарга С.Амарсайхан: "Нийслэлд анх удаа үнэт цаас гаргах гэж байна. Бонд ч гэж нэрлэдэг. Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах замаар зах зээл дээр бэлэн борлуулагдахгүй байгаа орон сууцнуудыг НОСК худалдан авч түрээслээд өмчлүүлэх ажлыг зохион байгуулж эхлэж байна.
Энэ ажил Засгийн газар танилцуулагдаж холбогдох шийдвэр гарсан. УИХ-д танилцуулагдаж шийдвэр гарсан. Өнгөрсөн оны гуравдугаар улирал буюу ёсдүгээр сараас эхлэн айлуудыг түрээслээд өмчлөх зарчимаар оруулдаг шинэ шийдлийг гаргаж өнөөдрийн байдлаар 3,000 орчим айл өрх энэ төсөлд хамрагдаж орон сууцандаа орсон, орох шатандаа явж байна.
Одоо бидний баримталж буй хатуу зарчим бол иргэдийг эхлээд орон сууцанд нь оруулаад газрыг чөлөөлж авах юм" гэв.
/">Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Posted by Нийслэлийн мэдээ on Sunday, May 10, 2020





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-05-11 15:19:39
Нэн түрүүнд Баянзүрх дүүргийн 4-р хороо "Сансар хотхон"-ы 500 гаруй оршин суугчдыг бэлэн баригдсан орон сууцанд оруулаад өгчих. Эхний асуудлуудаа шийдэж дуусаад дараагийн ажлууд руу орвол яасийн. Бүхэл бүтэн 6 жил гаран өөрсдийн орон байраа нураалгаад өдий хүртэл тартагтаа тулан явж байна. Бидний асуудлыг даруй шийдэж өг. Эсвэл бид тэмцэх болно.