М. Учрал


Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс дараачийн тусгаарлалтад шилжлээ

hi

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "2020 оны 05-р сарын 18-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗОНОЗ өвчин судлалын лаборатори мөн Дархан-Уул аймгийн лаборторид нийт 4 лабораторид 367 хүнд давтан шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээ сөрөг гарсан. Үүнийг задалбал ХӨСҮТ тусгаарлагдаж байсан 8 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 315 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 17 хүнээс шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 17 жолоочоос шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараачийн тусгаарлалт руу шинжлээ. Нийт батлагдсан тоо 140, эмчлэгдэж гарсан 26 боллоо. Эмчилгээнд байгаа 104 хүн. Өнөөдөр ХӨСҮТ-д 182 хүн байна.

Мөн талархал илэрхийлье ТЕГ-ийн нийт хамт олноос ХӨСҮТ-ийн хамт олонд оношлуур бэлэглэсэн. Та бүхэн вирус илэрүүлэх ажилт том тус боллоо. Баярлалаа" гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0