М. Учрал


Д.Нямхүү: Одоогийн байдлаар 11 хүн эмнэлгээс гарч, 15 хүн Энх-Саран сувилалд байна

hi

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Эдгэрч гарсан хүмүүсийг ХӨСҮТ-ээс гарсны дараа 14 хоног сувилалд хянан, сувилалын хяналтад байхад 2-3 удаа шинжилгээ авна. Тэрийг эмчлэгч эмч, тандалт судалгааны эмч нар зөвлөлдөж шийддэг. Одоогийн байдлаар 11 хүн эмнэлгээс гарч, 15 хүн Энх-Саран сувилалд байна.

Гэртээ гарсан хойно 14 хоног хяналтад байх тухай зөвлөж гаргадаг. Эмч нар шийдэж шинжилгээ нэмэж авах эсхийг хянадаг. Гэхдээ бид дахин халдвар авахгүй гэсэн зүйл дээр баталгаа өгч чадахгүй. Гэхдээ дэлхий бүхэлдээ уг өвчнийг судлаж байна. Хуучин вирусын халдварууд өвчний дараах дархлаа тогтдог. Харин энэ вирус эдгэрсэн хүн дахин халдвар авч байгаан вирус өөрчлөгдөж байна.

Одоо Энэтхэг Улсаас ирсэн онгоцны иргэдийг сорьцыг цуглуулах ажил хийгдэж байна" гэв.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0