М. Учрал


Чихрийн шижинтэй хүн коронавирусээр халдварласан тохиолдолд нас барах магадлал өндөр

hi

    Чихрийн шижинтэй хүн коронавирусээр халдварласан тохиолдолд  арван хүн тутмын нэг нь эмнэлэгт хэвтсэнээсээ хойш долоо хоногийн дараа нас барж буй талаар  "Диабетологи" сэтгүүл 1300 гаруй өвчтөнд хийсэн судалгаагаараа тогтоожээ. Чихрийн шижинтэй хүн коронавирусээр халдварласан тохиолдолд нас барах эрсдэл дэлхийн олон оронд нэлээд өндөр байгаа аж. Францын 53 эмнэлэгт коронавирусээр халдвар авч эмчлүүлсэн өвчтөнүүдийн  олонх нь вирусээс үүдэлтэйгээр уушги,  нүд, бөөр, мэдрэлийн тогтолцоо нь гэмтэж байжээ. Түүнчлэн 75-аас дээш насныхан вирусийн халдвар авсан тохиолдолд нас барах  магадлал нь 55-аас доош насныхантай харьцуулахад 14 дахин өндөр байгааг холбогдох албаныхан онцолж байна.

Одоогоор дэлхий даяар зургаа орчим сая хүн коронавирусийн халдвар авсан ньтогтоогдоод байгаа бөгөөд бодит тоо үүнээс ч олон байх магадлалтай юм.

Хаха 0 2 Таалагдсан 1 Гунигтай 2 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0